- Ice cream
Доод тал нь 10%-ийн тослогтой сүүгээр хийнэ. Тэгж байж тослогтой creamy болдог.
- Өндөгний тослогт мөхөөлдөс Eggcream
1 литр сүүнд доод тал нь 270 гр өндөг, өөрөөр хэлбэл доод тал нь 90гр өндөгний шар орсон бол өндөгний тослогт зайрмаг гэнэ. Онцлог нь ус холихгүй.
- Усан мөхөөлдөс
Нэрнийхээ дагуу гол нь уснаас бүтнэ. Дээр нь амт, үнэр нэмнэ. Ихэвчлэн хөлдүү байхаас гадна шингэн хэлбэрээр ч нийлүүлдэг. Түүнийг хэрэглэгчид өөрсдөө хөлдөөгчид хийж хөлдөөдөг.
- Сүүн мөхөөлдөс
Сүүн зайрмагт 70%-с илүү нь сүү байдаг. Дээр нь элсэн чихэр, бусад амтыг нэмнэ.
- Цөцгийт
Доод тал нь 18%-ийн тослогтой цөцгий бол үндсэн орц нь. Түүгээр тослог ихтэй, зөөхийрхөг болдог.
- Жимст
Жимсний орц доод тал нь 20%, харин исгэлэн жимс бол дээд тал нь 10% байна.
- Жимст Ice cream
Доод тал нь 8%-ийн тослогтой сүүгээр хийх ба үүний дээр жимсний тод амттай байна.
- Sorbet
Үүнийг бараг ундаа гэж болно. 25%-ийн жимсний орцтой байх боловч нимбэг зэрэг исгэлэн жимс бол 15% байна. Шингэнээс хагас хөлдүү, гэсгээмэл бүтэцтэй. Сүү агуулдаггүй онцлогтой.