“Хаан Сүү” ХХК-ийн үндэс суурь анх 1998 онд зайрмагийн үйлдвэрлэл чиглэлээр тавигдсан бөгөөд өнөөг хүртэл тасралтгүй 23 дахь жилдээ ажиллаж байна.
2007 оноос сүү, сүүн бүтээгдэхүүний чиглэлээр үйл ажиллагаагаа өргөжүүлж, Эрдэнэт хотод бие даасан “Хаан сүү Эрдэнэт” ХХК-ийг үүсгэн байгуулж, Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрт бүтээгдэхүүнээ нийлүүлж амжилттай ажилласан.
2014 оноос бага оврын сүүний цех, нарийн боовны цех байгуулж ЕБС-ийн “Үдийн цай”, “Үдийн хоол” хөтөлбөрт сүү, тараг, амин дэмийн шүүс болон нарийн боов зэрэг чанартай, тэжээллэг багц бүтээгдэхүүнээр үйлчилж байна.
Оффис, сүүний цехийн барилга барьж ашиглалтад оруулсан.
Хүний нөөцийг чадавхжуулж, салбар нэгжүүдээ өргөжүүлж, менежментийн шинэ тогтолцоо хөгжүүлэн ажилласан.
Зөөлөн зайрмагийн салбар нэгж байгуулан, Ice cafeteria чиглэлээр үйл ажиллагаагаа өргөжүүлж байна.