Хайр Яг Хажууд
"ХААН СҮҮ" ХХК нь 1998 оноос хойш хүнсний үйлдвэрлэл чиглэлээр тогтвортой үйл ажиллагаагаа явуулж буй үндэсний үйлдвэр юм. Манай компани дараах чиглэлээр үндсэн үйл ажиллагаа явуулдаг:
- Зайрмагийн үйлдвэрлэл, худалдаа
- Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа
- Бейкери, нарийн боовны үйлдвэрлэл, худалдаа
Алсын хараа
Байгальд ээлтэй, органик үйлдвэрлэлээр бүтээгдсэн Монгол брэндийг дэлхийд таниулна
Эрхэм зорилго
Хайрын амтыг хүн бүрт түгээж, эрүүл энх, аз жаргалыг бэлэглэнэ
Бидний уриа
Хайр Яг Хажууд
Бидний онцлог
ОРГАНИК ТҮҮХИЙ ЭД
Манай бүтээгдэхүүнүүдийн гол онцлог нь Монгол орны онгон байгальд бэлчээрлэсэн ҮНЭЭНИЙ ЦЭВЭР СҮҮ, байгалийн цэвэр АНЬС, НЭРС, ЧАЦАРГАНА зэрэг ОРГАНИК түүхий эдийг сонгон ашигладагт оршдог. Үүний үр дүнд бид 28 дахь жилдээ хэрэглэгчдэдээ эрүүл мэндэд тустай, шим тэжээлээр баялаг бүтээгдэхүүнийг өргөн барьсаар байна.
Цэвэр сүү
Аньс
Нэрс
Чацаргана
Хамтрагч байгууллагууд
Найдвартай, найрсаг, сайн харилцаа
Бид "Аливаа амжилтын үндэс бол найдвартай, найрсаг, сайн харилцаа" гэсэн зарчмыг баримтлан ажилладаг.
- Номин Супермаркет
- GS25
- Монголын төмөр замын "Ган зам"
- ЕБС-ууд
- Улаанбаатарын супермаркет, дэлгүүрүүд
- Гэрээт борлуулагчид