1998 оноос өнөөг хүртэлх бидний замнал

1998

"ХААН СҮҮ" ХХК нь зайрмагийн үйлдвэрлэл чиглэлээр үүсгэн байгуулагдав.

2014

Сүүний цех, нарийн боовны цех байгуулж ЕБС-ийн "Үдийн цай", "Үдийн хоол" хөтөлбөрт чанартай, тэжээллэг багц бүтээгдэхүүнээ ханган нийлүүлж эхэлсэн.

2016

Компанийн оффис болон сүүний шинэ үйлдвэрийн барилгыг ашиглалтад оруулсан.

2018

Хүний нөөцөө чадавхжуулж, салбар нэгжүүдээ өргөжүүлэн, менежментийн шинэ тогтолцоог амжилттай нэвтрүүлж, үйл ажиллагаагаа илүү үр ашигтай болгосон.

2021

Зөөлөн зайрмагийн шинэ нэгж байгуулж бүтээгдэхүүн үйлчилгээний хүрээгээ тэлсэн.

2024

"ХААН СҮҮ" ХХК-ийн хөгжлийн дараагийн үе шат болгож Улаанбаатар хотын Налайх дүүрэгт шинэ цогцолбор үйлдвэрлэлийн төслийг эхлүүлсэн.

Next Project

Хаан Сүү ХХК нь Улаанбаатар хотын Налайх дүүрэгт үйлдвэрлэл, үйлчилгээний иж бүрэн цогцолбор байгуулахаар төлөвлөн, уг төслийн хүрээнд эзэмшилдээ томоохон газрыг авч дэд бүтцийг нь шийдвэрлээд байна. Энэхүү цогцолбор нь орчин үеийн шийдэл, дэвшилтэт технологид суурилсан 6 үндсэн блок-оос бүрдэнэ.

Бид энэхүү бүтээн байгуулалтаа байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй эко систем бүхий цогцолбор болгон хөгжүүлэхийг зорьж байна. Тогтвортой хөгжлийн үзэл санаанд суурилсан энэхүү төсөл нь Хаан Сүү ХХК-ийн дараагийн шатны хөгжлийн үндэс болох юм.

Налайх дүүргийн цогцолборын ерөнхий төлөвлөгөө
Хаан Сүү ХХК-ийн шинэ оффис байр Цогцолборын гадна төлөвлөгөө