card

Нийгмийн хариуцлага

Байгальд ээлтэй, нийгэмд үр өгөөжтэй байх — энэ бол Хаан Сүү бидний бизнесийн мөн чанар. Энэхүү үзэл баримтлалын хүрээнд бид нийгмийн өмнө хүлээсэн үүргээ бодитоор хэрэгжүүлсээр ирсэн.

Бид тогтвортой, бүтээмжтэй ажиллаж буй ажилтнуудаа орон сууц, хашаа байшин худалдан авахад нь бодит дэмжлэг үзүүлдэг.

Бид нийгмийн хариуцлагийн хүрээнд хороо дүүрэгтэйгээ хамтран зорилтот бүлгийн иргэдэд дэмжлэг үзүүлэн ажилладаг. Түүнчлэн өөрсдийн хөрөнгөөр орчны тохижолтыг хийж сайжруулдаг.

Налайх дүүрэгт мод тарьж, ногоон орчныг нэмэгдүүлэх ажлыг санаачлан хэрэгжүүлж байна.

Баянзүрх дүүргийн 30-р хорооны цэцэрлэгийн ойролцоох 150 метр урт эвдэрсэн шороон замыг шинэчлэн, бетон зам тавьсан.